ЭВЕНТ

DIGITAL NOMADIC WEBINAR #4: Дижитал Воркс компани хэрхэн гэрээсээ ажиллаж байна вэ?

2020-12-09 | Online

Шинэ үеийн ажиллах хэв маягийн талаар мэдээлэл хуваалцдаг Digital Nomadic Vlog-той хамтран энэ хөл хорионы үед байгууллагууд "Гэрээсээ хэрхэн ажиллаж байна вэ?" сэдвийн хүрээнд "DIGITAL NOMADIC" вебинарыг цуврал болгон зохион байгуулах гэж байна. 

Вебинарын дөрөв дэх дугаарт Дижитал Воркс компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн оролцож, өөрийн байгууллагын "Гэрээсээ ажиллаж буй туршлага", үүнтэй холбоотой баримталж буй удирдлага, хүний нөөцийн бодлого, чиглэлийн талаар бидэнтэй хуваалцах болно.

Вебинар 2020 оны 12-р сарын 09-ний Лхагва гарагт 13 цагаас Microsoft Teams программаар дамжуулан танд хүрнэ. 

Дижитал Воркс компани нь байгууллагын үйл ажиллагаа, нөөцийн удирдлага, төлөвлөлтийн GreenERP системийг тасралтгүй хөгжүүлж, харилцагч хэрэглэгчдийнхээ бүтээмжийг өсгөж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг дэмжин ажилладаг. 

Тэдний хувьд ажиллах хүчнийх нь дийлэнхийг программ хангамжийн чиглэлийн мэргэжилтнүүд эзэлдэг ба энэхүү хөл хорионы үед тэд 100% гэрээсээ ажиллаж, системээ тасралтгүй хөгжүүлэн, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна.

 

Бүртгэл (2020-12-09 хүртэл)