ЭВЕНТ

DIGITAL NOMADIC WEBINAR #3: Могул Консалтинг Сервис компани хэрхэн гэрээсээ ажиллаж байна вэ?

2020-12-05 | Online

Шинэ үеийн ажиллах хэв маягийн талаар мэдээлэл хуваалцдаг Digital Nomadic Vlog-той хамтран энэ хөл хорионы үед байгууллагууд "Гэрээсээ хэрхэн ажиллаж байна вэ?" сэдвийн хүрээнд "DIGITAL NOMADIC" вебинарыг цуврал болгон зохион байгуулах гэж байна. 

Вебинарын гурав дахь дугаарт Могул Консалтинг Сервис компанийн Гүйцэтгэх захирал Н.Жавхлан оролцож, өөрийн байгууллагын "Гэрээсээ ажиллаж буй туршлага" үүнтэй холбоотой баримталж буй удирдлага, хүний нөөцийн бодлого, чиглэлийн талаар бидэнтэй хуваалцах болно.

Вебинар 2020 оны 12-р сарын 05-ны Бямба гарагт 15 цагаас Microsoft Teams программаар дамжуулан танд хүрнэ. 

Могул Консалтинг Сервис компани нь байгууллагын бизнесийн стратегид нийцүүлэн хүний нөөцийн бодлого, чиглэлийг хамтран тодорхойлж, зорилтот үр дүнд чиглэсэн үйлчилгээг хүргэх, байгууллагын бүх үйл ажиллагааг автоматжуулан нэгтгэсэн мэдээллийн сан бүхий ERP системийг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тэдний хувьд энэхүү хөл хорионы үед гэрээсээ ажиллаж, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж байна.

Бүртгэл (2020-12-05 хүртэл)