ЭВЕНТ

DIGITAL NOMADIC WEBINAR #2: Могул Сервис энд Саппорт компани хэрхэн гэрээсээ ажиллаж байна вэ?

2020-12-01 | Microsoft Teams

Шинэ үеийн ажиллах хэв маягийн талаар мэдээлэл хуваалцдаг Digital Nomadic Vlog-той хамтран энэ хөл хорионы үед байгууллагууд "Гэрээсээ хэрхэн ажиллаж байна вэ?" сэдвийн хүрээнд "DIGITAL NOMADIC" вебинарыг цуврал болгон зохион байгуулах гэж байна. 

Вебинарын хоёр дахь дугаарт Могул Сервис энд Саппорт компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан оролцож, өөрийн байгууллагын "Гэрээсээ ажиллаж буй туршлага", үүнтэй холбоотой баримталж буй удирдлага, хүний нөөцийн бодлого, чиглэлийн талаар бидэнтэй хуваалцах болно. 

Вебинар 2020 оны 12-р сарын 01-ны Мягмар гарагт 13 цагаас Microsoft Teams программаар дамжуулан танд хүрнэ. 

Могул Сервис энд Саппорт компани нь Canon болон Microsoft компанийн Монгол дахь Алтан түншээр ажиллаж хэрэглэгч нартаа Microsoft 365 болон Azure, Uniflow зэрэг клауд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээс гадна мэдээллийн технологийн туслалцаа үйлчилгээ үзүүлж харилцагчдынхаа дижитал аяллыг нь дэмжин ажиллаж байна. Тэдний хувьд энэхүү хөл хорионы үед гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

 

Бүртгэл (2020-11-30 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.