ЭВЕНТ

DIGITAL NOMADIC WEBINAR #1: Ай Ти Зон компани хэрхэн гэрээсээ ажиллаж байна вэ?

2020-11-27 | Microsoft Teams

Шинэ үеийн ажиллах хэв маягийн талаар мэдээлэл хуваалцдаг Digital Nomadic Vlog-той хамтран энэ хөл хорионы үед байгууллагууд "Гэрээсээ хэрхэн ажиллаж байна вэ?" сэдвийн хүрээнд  "DIGITAL NOMADIC" вебинарыг цуврал болгон зохион байгуулах гэж байна. 

Вебинарын эхний дугаарт Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал У.Наранбаатар болон Хүний нөөцийн менежер Н.Эрдэнэжаргал нар оролцож, өөрийн байгууллагын "Гэрээсээ ажиллаж буй туршлага", үүнтэй холбоотой баримталж буй удирдлага, хүний нөөцийн бодлого, чиглэлийн талаар бидэнтэй хуваалцах болно. 

Вебинар 2020 оны 11-р сарын 27-ны Баасан гарагт 13 цагаас Microsoft Teams программаар дамжуулан танд хүрнэ. 

Ай Ти Зон компани нь Монголд анх удаа ажилтнууддаа "Remote буюу гэрээсээ, өөрийн бүтээмжтэй байдаг хүссэн газраас" ажиллах боломжийг нээж өгсөн ба өдгөө 2 дахь жилдээ энэ соёлоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тиймдээ ч тэдний хувьд энэ удаагийн хөл хорионы үед гэрээсээ ажиллаж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. 

 

Бүртгэл (2020-11-26 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.