ЭВЕНТ

DATA VIZ 2021 - Өгөгдөл дүрслэлийн тэмцээн

2021-06-25 |

Тэмцээний тухай

Өгөгдөл дүрслэл, дашбоард бүтээх тэмцээнийг Монгол дахь өгөгдөл дүрслэл сонирхогч, дата аналистуудын дунд Ай Ти Зон болон Новелсофт компанийн зүгээс 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнд өгөгдөл, дата аналитик чиглэлээр суралцдаг, ажилладаг, сонирхон судалдаг, ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой хүн бүхэнд нээлттэй. Та бидэнд өөрийн хүссэн сэдвээр буюу өөрт байгаа өгөгдөл, мэдээллээ ашиглан Tableau дашбоард хийн, ирүүлэх ба Workbook-ээ Tableau Public сайтад байршуулж оролцоно.

Тэмцээний бүтээл бэлтгэн ирүүлэх хугацаа нь 6 сарын 15-с 6 сарын 25-ныг хүртэл нийт 10 хоногийн хугацаатай бөгөөд 10 хоногийн хугацаанд өгөгдлийг зөв илэрхийлж, оновчтой дүрслэн үнэ цэнтэй дашбоардыг бүтээх, түүгээрээ стори бүтээх бүтээлч сэтгэлгээний тэмцээн болно.

Тэмцээнд хэрхэн оролцох вэ?

1. Бүртгүүлэх: Өгөгдөл дүрслэлийн DATA VIZ 2021 тэмцээнд энэхүү вэб хуудасны бүртгүүлэх хэсгээр дамжуулан бүртгүүлнэ.

Тэмцээнд ганцаараа болон 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцох боломжтой.
Бүртгэл: 2021 оны 6 сарын 16-ны өдрийг дуустал

2. Чиглүүлэх уулзалт: Зохион байгуулагчдын зүгээс багуудад нэгдсэн байдлаар мэдээлэл өгөх чиглүүлэх уулзалтыг онлайнаар зохион байгуулна. Энэхүү уулзалтад тэмцээний оролцогч бүр оролцох шаардлагатай. Уулзалтаар тэмцээнийг дүгнэх шалгуур болон зохион байгуулах үйл явцын талаарх асуултуудад хариулт өгнө.
Чиглүүлэх уулзалт: 6 сарын 17-нд

3. Зөвлөх уулзалт:  Өгөгдөл шинжилгээ, дашбоард бүтээх явцад нь зөвлөгөө өгөх зорилгоор манай Tableau хариуцсан мэргэжилтнүүд оролцогч бүртэй нэг удаа онлайнаар уулзаж, зөвлөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалтын хуваарийг зохион байгуулагчдын зүгээр оролцогчдод мэдэгдэх болно. Тухайн уулзалтын үеэр оролцогчид маань өөрсдийн хүссэн асуултуудыг асууж, зөвлөгөө авах боломжтой. *Үүнд дашбоардын шийдэл, шинжилгээний аргачлалыг шууд асуух боломжгүй.
Зөвлөх уулзалт: 6 сарын 19-нд

4. Шалгаруулалт:  Чиглүүлэх уулзалтын дараагаар дашбоард бүтээх, өгөгдөл шинжилгээний хугацаа явж эхэлнэ. Дашбоард буюу Workbook -ээ 6 сарын 25-ны 10:00 цагаас өмнө Tableau Public хуудсанд байршуулсан байна. Тэмцээнийг доор дурдсан 4 шалгуурын хүрээнд шүүнэ. Оролцогч бүр өөрсдийн дашбоард, хийсэн шинжилгээний талаарх илтгэлийг танилцуулна. Илтгэлийн хугацаа 5 минут. Илтгэлийн дараа шүүгчид асуулт асуух хэсэгтэй.
Шалгаруулалт: 6 сарын 25-нд 13 цагаас болно. (Байршлыг тухайн үед нь зарлана.)

Тэмцээний шалгуур үзүүлэлтүүд

Тэмцээнийг доорх 4 шалгуураар шүүх ба шалгуур бүрийг 0 – 25 оноогоор дүгнэнэ. (0 хамгийн бага 25 хамгийн их)
Тэмцээний шүүгчээр Ай Ти Зон болон Новелсофт компанийн Өгөгдөл Хөгжүүлэлтийн газрын дата аналист мэргэжилтэн, салбарын бусад мэргэжилтнүүд оролцоно.

Шинжилгээ - Үр ашигтай, хэрэгцээтэй датаг ашигласан эсэх 0-25 оноо
Дизайн - Дүрслэлийг ойлгомжтой, хамааралтай байдлаар, гоё харуулсан эсэх 0-25 оноо
Бүтээлч байдал - Сонирхолтой байдлаар харуулсан эсэх 0-25 оноо
Ерөнхий дүгнэлт - Дүрслэлийг ерөнхийд нь дүгнэх 0-25 оноо

Тэмцээний шагнал

Асуулт, хариулт

Хэн оролцох боломжтой вэ?
Tableau хэрэглэгч хэн бүхэн оролцоход нээлттэй. Гол нь танд бусдад хүргэхийг хүссэн шинэ санаа, содон дүрслэл байхад л болно.

Датагаа хэрхэн сонгох вэ?
Та өөрт байгаа дурын датаг ашиглан дашбоард бүтээн тэмцээнд оролцох боломжтой. Хүсвэл та дараах нээлттэй мэдээлэл бүхий сайтуудаас (open data) дата авч ашиглаж болно. http://1212.mn/, https://www.mongolbank.mn/, https://data.worldbank.org/  Дата эх үүсвэрийг та бүхэн өөрсдөө сонгох боловч Монголтой холбоотой дата байвал давуу тал болно. Мөн дата нь үнэн зөв байх ёстой ба дашбоард нь бусдын бүтээл байж болохгүй.

Tableau хэрхэн татах вэ?
Хэрэв та шинэ хэрэглэгч бол www.tableau.com сайтаас Tableau Desktop татаж суулгах ба үнэгүй хувилбар нь 14 хоногийн хугацаатай. Програмаа татаж суулгаад нээхэд бүртгүүлэх цонх гарч ирэх ба энд та өөрийн мэдээллээ оруулаад л болно.

Бүтээсэн Дашбоардаа хаана хураалгах вэ?
Та бэлэн болсон dashboard болон story-оо Tableau Public дээр байршуулсан байна. Энэ сайт нь Tableau хэрэглэгч, сонирхогч хүн бүрийн бусадтай мэдлэгээ хуваалцах нээлттэй орон зай билээ. Үүний тулд www.public.tableau.com сайтад өөрийн хувийн аккаунтыг үүсгэж workbook-ээ байршуулах юм. Энэхүү сайт нь public тул таны publish хийсэн dashboard-ыг хаанаас ч хэн ч үзэх боломжтой юм шүү. Tableau Public-т оруулсан ажлынхаа url хаягийг admin@novelsoft.mn; crm@itzone.mn; Tsengel.g@novelsoft.mn; Ariuntungalag.m@novelsoft.mn хаягууд руу оролцогчийн мэдээллийн хамт бичиж явуулна.

Материал хүлээж авах хугацаа хэзээ вэ?
2021 оны 6 сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө материалаа ирүүлсэн байх шаардлагатай.

Өөрсдийн хэрэглэж байгаа дашбоардоо тэмцээнд оруулж болох уу?
Танай байгууллагаас хориглоогүй бол өөрсдийн ашиглаж байгаагаа оруулж болно.

Тэмцээн хураамжтай юу?
Хураамж байхгүй.

Тэмцээний дашбоард постлох хаяг: https://public.tableau.com/en-us/s/
Материал (дашбоард) хүлээж авах хугацаа: 2021.06.25-ны Баасан гараг, өглөөний 10:00 цаг хүртэл
(Tableau Public сайтад байрлуулсан дашбоардын линкээ ирүүлэх ба crm@itzone.mn хаягаар хүлээн авна.)

Тэмцээний талаар нэмэлт тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоорой.
Утас: 9954-5040, 8001-2424, 8800-4012
Имэйл: admin@novelsoft.mn, crm@itzone.mn, Tsengel.g@novelsoft.mn

Бүртгэл (2021-06-25 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.