"DATA VIZ 2021" Өгөгдөл дүрслэлийн тэмцээн зохион байгуулагдахаар боллоо

June 14. 2021

Өгөгдөл шинжилгээ, дүрслэлийн Шилдэг Дашбоард бүтээх DATA VIZ 2021 тэмцээн Ай Ти Зон болон Новелсофт компаниас Дэлхийн өгөгдөл дүрслэлийн шилдэг Tableau компанитай хамтран 6 сарын 16 -аас 25-ны хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд өгөгдөл сонирхогч, дата аналист, мэргэжилтэн хэн бүхэн оролцох боломжтой юм.

Хэрэв та бүртгүүлэх бол дараах линк рүү орно уу: https://itzone.mn/event/Tableau-Data-Viz-2021

Тэмцээний тухай

  • Оролцогчид өөрсдийн сонгож авсан датагаараа өгөгдөл дүрслэл бүхий дашбоард бүтээж Tableau Public вэб сайтад 6 сарын 25-ны 10 цагаас өмнө байршуулна.
  • Шүүгчээр Ай Ти Зон болон салбарын бусад байгууллагаас Tableau мэргэжилтнүүд оролцож Шинжилгээ, Дизайн, Бүтээлч байдал, Ерөнхий байдлаар нь 0-25 тус бүр өгч шалгаруулна.
  • Оролцогчид хувиараа болон багаар бүртгүүлэн оролцох боломжтой.

Шагнал

Тэргүүн байр – 1.000.000₮ Tableau Сертификаттай сургалтын эрх

Хоёрдугаар байр – 500.000₮ Tableau Сертификаттай сургалтын эрх

Гуравдугаар байр – 300.000₮ Tableau Сертификаттай сургалтын эрх

Өгөгдөл дүрслэлийн 2019 тэмцээний оролцогчдын дашбоардууд

 

ТЭРГҮҮН БАЙР: “ОЮУ ТОЛГОЙ” БАГ | Монгол улсын махны үнийн шинжилгээ  

ДЭД БАЙР: “ЮНИТЕЛ” БАГ | post game visualiazation

“ЮНИТЕЛ” БАГ |  Visa free countries for backpacking

“ГОЛОМТ” БАГ | Assist network chart

“NSO” БАГ |  Монгол улсын малын тоо

“ХХБ” БАГ |   Хөрөнгийн биржийн самбар дахь топ 11 компанийн үзүүлэлт

“АРИГ” БАГ | Ам.долларын өөрчлөлт баярын үеэр

“АЙ ТИ ЗОН” БАГ | Монгол улсын мал тооллого

 

ITZONE - "DATA VIZ 2021" Өгөгдөл дүрслэлийн тэмцээн зохион байгуулагдахаар боллоо