Бид Ай Ти Зончууд

Бүх ажилтны хурал 2020 онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа

Могул групп жил бүр уламжлал болгон “Бүх ажилтны хурал”-аа зохион байгуулан, өмнөх жилийн үр дүн, ололт амжилтыг хэлэлцэн ирэх жилийн төлөвлөгөөнүүдээ танилцуулдаг билээ. Энэ жилийн хувьд Дэлхий дахинд тулгарсан онцгой нөхцөл байдалтай уялдуулан “Бүх ажилтны хурал”-аа анх удаа онлайнаар зохион байгууллаа.

Энэ удаагийн хурлыг группийн ууган компаниуд болох Ай Ти Зон компани, Могул Сервис Энд Саппорт компани болон группийн ажилтнуудын нэгдсэн “Бүтээмжийн зөвлөл” хамтран зохион байгуулсан. Тус хуралд группийн нийт 8 компанийн 300 гаруй ажилтнууд оролцсон. Хурлын хүрээнд 3 панел хэлэлцүүлэг  болон групп компанийн өнгөрсөн жилийн үр дүн, энэ жилийн төлөвлөгөө хэрэгжилтийн талаар ярилцаж, амжилттай өндөрлөлөө.

Хурлыг Майкрософт  Stream & Teams аппликейшнийг ашиглан зохион байгуулсан бөгөөд хурлын онлайнаар дамжуулагчийн хамтрагчаар “LiveStream Mongolia” компани ажилласан юм.

Могул групп компани нь ажилтнуудаа алсын зайнаас ажиллах уян хатан нөхцөл болон технологийн орчныг 2019 оноос эхлэн бүрэн шийдэж өгсөн нь дэлхий дахинд тохиолдоод буй энэ онцгой нөхцөл байдалд технологийн дэвшлийг ашиглан байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тасалдалгүй явуулах боломжтой болж байна. 

Панел хэлэлцүүлэг: Алсын зайнаас ажиллах арга барил

Модератор: Б. Чандмань

Панелист: А. Ганбаатар,  Б. Дагваноров,  А. Доржсүрэн

Онцлох ажлууд илтгэл: Могул Эс Эс, Дижитал шилжилтийг түүчээлэгч

Могул Сервис Энд Саппорт компанийн Гүйцэтгэх Захирал Б.Жавхлан

Бидний хэрэгжүүлж буй Мега төслүүд: Могул группийн бизнесийн үр дүн, цаашдын хөгжлийн зорилго

Могул группийн Ерөнхий Захирал Н.Баттулга