“Ай Ти Зон” компани Шведийн алдарт Аxis брэндийн “Алтан түнш”-р нэрлэгдлээ

February 01. 2020

 

 

Өнгөрсөн 9 сард “Ай Ти Зон” компани биет аюулгүй байдал болон хяналтын камерын зах зээлд дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Шведийн алдарт Axis компанийн Алтан түнш-ээр шалгарлаа. Axis компанийн хувьд дэлхийн 50 гаруй оронд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн ажилладаг юм.   

Тус компанийн хувьд та бидний сайн мэдэх Канон брэндийн харьяа компани бөгөөд камерын бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт зэргээрээ бусад компаниудтай харьцуулахад илүү юм. “Ай Ти Зон” компанийн хувьд 2015 оноос эхлэн Axis брэндийн албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний инженерүүдтэй ажиллаж байна. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээний засвар, саппорт, хөгжүүлэлтийг тасралтгүй хийн ажиллахын зэрэгцээ хэрэглэгч компаниуддаа албан ёсны сургалт, өдөрлөгүүдийн тогтмол зохион байгуулдгаараа онцлог юм.  

Axis брэнд нь биет аюулгүй байдал тэр дундаа видео аналитик буюу дүрснээс чухал, ашигтай өгөгдлүүд гарган авах боломжуудыг түлхүү хөгжүүлэн ажилладаг ба энэ нь байгууллагын хүний хөдөлмөрийг асар ихээр хэмнэсэн, маш хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлэх, шийдвэр гаргах боломжийг олгодгоороо давуу талтай юм.   

 

ITZONE - “Ай Ти Зон” компани Шведийн алдарт Аxis брэндийн “Алтан түнш”-р нэрлэгдлээ