“Future State of Data Security” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа 

February 25. 2022

Ай Ти Зон компани нь харилцагч, хэрэглэгч нартаа байгууллагынхаа үнэ цэнтэй датаг хэрхэн зөв хадгалах, хамгаалах талаар болон Дата аюулгүй байдлын сүүлийн үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх зорилготой “Future State of Data Security” арга хэмжээг онлайн, оффлайн хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.  

Data Security чиглэлд тэргүүлэгч Thales болон Imperva компаниудтай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд байгууллагын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм.

Future State of Data Security арга хэмжээний үеэр Thales, Imperva компаниудын экспертүүд өнөө үед хамгийн чухлаар яригдах болсон хувийн болон байгууллагын нууц, эмзэг мэдээллийг аюулгүй хадгалах, хамгаалахтай холбоотой Data Loss Prevention, Data Protection platform, Database Firewall болон Data Access monitoring зэрэг технологийн талаар оролцогчдод илтгэл танилцууллаа. 

Ай Ти Зон компани нь харилцагч нарынхаа кибер аюулгүй байдалд анхаарах зорилгоор энэхүү Data Security арга хэмжээгээр эхлэн цаашид Container & Application Security; Identity & Access Management болон Infrastructure Security зэрэг сэдвүүдээр хэрэгцээт мэдээлэл, арга хэмжээг цуврал болгон хүргэхээр ажиллаж байна. Түүнчлэн Ковид-19 халдварын эрсдэлтэй холбоотойгоор 2 жил завсарласан Ай Ти Зон компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Security Transformation Forum”-ыг энэ жил Кибер аюулгүй байдлын шинэлэг мэдээ мэдээлэлтэйгээр хэрэглэгч, харилцагч нартаа хүргэхээр болсныг дуулгахад таатай байна.

Ай Ти Зон компани нь Thales, Imperva зэрэг кибер аюулгүй байдлын компаниудын Монгол дахь Тэргүүн түншээр ажиллаж байгаа ба эдгээр байгууллагуудын тэргүүлэх шийдэл, технологийг өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хэрэглэгч, харилцагч нартаа хүргэж байна. Хэрэв та кибер аюулгүй байдлын шийдлийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах бол crm@itzone.mn хаягаар бидэнд хандаарай.

ITZONE - “Future State of Data Security” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа