March 09, 2021
Multi-factor authentication /MFA/ зарим тохиолдолд two-factor (2FA) гэж бичигддэг энэхүү систем нь таны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хэрэглүүр бөгөөд байгууллагын дотоод системд нэвтрэх эрхтэй хэрэглэгч бүрийн “нэвтрэх нэр” болон “нууц үг”-ийн дараах дахин баталгаажуулалтын хэлбэр юм. Ихэнх тохиолдолд хакерууд таны эдгээр мэдээллийг олж авснаар байгууллагын тань дотоод системд нэвтэрч өөрт хэрэгтэй мэдээллүүдээ хулгайлдаг. Тиймээс энэ төрлийн цахим халдлагаас сэргийлэхийн тулд multi-factor authentication-ийг ашигладаг юм. Энэхүү нэмэлт баталгаажуулалтыг ихэвчлэн дараах 2 төрлөөр хийдэг:
Нэвтрэх нэр болон нууц үг танай байгууллагын сүлжээнд урилгагүй зочин орж ирэхээс сэргийлэхэд хангалттай биш гэдгийг бид өмнө дурдсан билээ. Цахим халдлагын ихэнх буюу 60-аас дээш хувь нь зөвхөн админы нууцлал алдагдсанаас болж гарсан байдаг. Тиймээс нууц үгээс гадна ашиглаж байгаа multi-factor authentication-оо зөв сонгох нь чухал юм.
Таны дижитал аяллын түнш Ай Ти Зон компани дэлхийд тэргүүлэгч Fortinet болон Cisco брэндийн multi-factor authentication шийдлүүдийг санал болгож байна.
DUO MULTI-FACTOR AUTHENTICATION:
Компанийн мэдээллийн аюулгүй байдлын бодлогд бүрэн нийцсэн DUO шийдэл нь байгууллагын болон ажилтны аюулгүй байдлыг зэрэг хангаж чадах шийдэл юм.
Duo бол хурдацтай хөгжиж буй компанид тохирсон уян хатан шийдэл бөгөөд зөвхөн ERP системүүд эсвэл Office 365 ADFS модульд нэвтрэх боломжийг олгохоос гадна өөр өөр VPN болох Netscaler, Citrix зэрэгт нэвтрэх боломж олгодгоороо энэ төрлийн шийдлүүдээс ялгарсан.
— Marian Danisek, IT Infrastructure and Operations Manager, Tajco
FORTI-TOKEN & AUTHENTICATION
Дэлхийн аюулгүй байдлын шийдэл, төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэгч Fortinet компани нь жижиг байгууллагаас эхлээд томоохон enterprise түвшний хэрэгцээ, шаардлагад нийцсэн аюулгүй байдлын шийдлүүдийн нийлүүлдэг билээ. Тэгвэл тус компанийн forti-token & authentication шийдэл нь өндөр нууцлалтай нэг удаагийн нууц үгийн тусламжтай таныг баталгаажуулдаг бөгөөд:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
https://www.itzone.mn/page/identity-and-access-management-solutions