×

Хаан Банк - Oracle Exadata нийлүүлэх төсөл

  • САЛБАР:   Банк санхүү
  • ТЕХНОЛОГИ:  Oracle Exadata, Data Center Solution, Сервер, Хадгалах төхөөрөмж
  • ТӨСЛИЙН ХУГАЦАА:  2012-2013
  • ТӨСЛИЙН ҮР ДҮН:  Нэг секундэнд 32 гүйлгээ хийх чадвартай болсон. Тайлан баланс нэгтгэх ажиллагаа 29%-р хурдассан.

Системийн танилцуулга: https://www.itzone.mn/page/engineered-system

ШААРДЛАГА

ХААН банк нь Монгол улсын аймаг, сум, хот бүрт салбартай, нийт 530 салбар нэгжтэй үндэсний хамгийн том арилжааны банк бөгөөд санхүүгийн цогц үйлчилгээгээ улсын хэмжээнд нийт айл өрх, байгууллагын 70%-д найдвартай хүргэн ажиллаж байна.

Хэрэглэгчдийн тоо болоод интернэт банк хэрэглээ эрс нэмэгдсэнээр их хэмжээний өгөгдөл системийн ачааллыг нэмэгдүүлэх болсноор банкныхан хуучирсан, хүчин чадал багатай өгөгдлийн сангийн системээ шинэчлэхээр болж 2012 оны 9-р сараас шинэчлэлтийн ажлын төслийг эхлүүлжээ.  Уг ажлыг мэдээллийн технологийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, зах зээлийнхээ 30 орчим хувийг эзэмшигч Ай Ти Зон компаниар 5 сарын хугацаанд гүйцэтгүүлсэн бөгөөд системийн суурилуулалтыг ердөө 1-2 хоногт багтаан гүйцэтгэсэн.

ШИЙДЭЛ

Тухайн үед Хаан банк өөр өөр брэндийн дата сервер (Data base server), хадгалах төхөөрөмж (Storage) хэрэглэж байснаас хоорондын уялдаа холбоо багатай, зохицон ажиллах чадвар тун бага, бүтээмж багатай байсан.

Иймээс юун түрүүнд нэг брэндийн бүтээгдэхүүнийг цогцоор нь ашиглах нь зүйтэй гэж үзэж, дэлхийн шилдэг брэндийн сервер сторэйжүүдийн судалгааг эхлүүлэв. Тухайн үед технологийн ертөнцөд тренд болж байсан HP 3 PAR, Dell Compellent зэрэг технологийг судалж үзсэний эцэст Oracle Exadata-г сонгосон байна.

Банкны үйл ажиллагаа нь өдөр тутам, цаг хором бүрт тасралтгүй ажиллах ёстой ч энэ том хэмжээний системийг бүрэн суурилуулахад цаг хугацаа их шаардах байсан ч мэргэжлийн инженерийн баг ажиллаж системийг ердөө 1-2 хоногийн дотор гүйцэтгэж дуусгав.

Oracle Exadata Database Machine нь Oracle өгөгдлийн санг өндөр үр ашигтай ажиллуулахад зориулж инженерчилсэн хамгийн хурдан платформ юм. Энэхүү систем нь уламжлалт архитектур болох server, storage, network гэсэн ойлголтуудыг халж өгөгдлийн сангийн ажиллагааг цоо шинэ түвшинд авчирсан юм.

Хаан банк бизнесийн үндсэн системүүдийн мэдээллийн бааздаа зориулан өндөр хурдтай Oracle ExaData төхөөрөмжийг мэдээлэл технологийн осол гэмтэл, саатлын үед ашиглах нөөц байдлаар суурилуулсан Монголдоо анхдагч байгууллага болсон юм. Энэ нь бизнесийн үндсэн системүүдийн найдвартай ажиллагаа дээшилж, осол гэмтэл саатлын үед ижил түвшний хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэйгээр ажиллах нөхцлийг бүрдүүлсэн билээ.

Oracle Exadata нэгдсэн хадгалах төхөөрөмжийн давуу талууд:

  • Суурилуулахад хялбар
  • Маш өндөр хүчин чадалтай (OLTP & OLAP дэмжинэ)
  • Багаас эхлэх, хялбар өргөтгөх боломжтой (1/4, 2/4, Full rack)
  • Оракл платформын тусламжтайгаар алсаас хянана
  • Ай Ти Зон компани албан ёсны эрхтэй (FDP)
  • УБ-т нөөц сэлбэг барих боломжтой

ҮР ДҮН

Системийг суурилуулахаас өмнө секундэд 15 орчим гүйлгээ хийдэг байсан бол одоо 32 гүйлгээг ямар нэг саадгүйгээр хийдэг болжээ. Мөн банкны ажиллагааны хамгийн чухал хэсэг буюу өдөр өндөрлөгөөний ажиллагааг 7 цаг хийдэг байсныг 5 цагийн дотор хийдэг болжээ. Энэ мэт үр дүнгийн талаарх тоон мэдээллийг хүснэгтээс үзнэ үү.

  ӨМНӨ ОДОО
BaNCS database full import
(Using DATAPUMP)
2 өдөр 3 цаг
Өдөр өндөрлөгөө 7 цаг 5 цаг
Сар өндөрлөгөө 8 цаг 7 цаг
Секундэд хийх гүйлгээний тоо 15.17 32.84