Computer Store

mn en
Даатгалын үйлчилгээ

ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

М-Си-Эс Электроникс компани нь худалдаалж буй бүх бараа бүтээгдэхүүндээ үйлдвэрийн баталгаат хугацаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа олгохоос гадна гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдээ даатгалд хамруулан, хэрэглэгчийн өмнөөс төлбөрийг хариуцаж, эцсийн хэрэглэгчид ирэх эрсдлийг бууруулдаг.

Даатгалтай бүтээгдэхүүнд ITZone компьютерийн их дэлгүүрээр худалдаалагдаж буй бүх төрлийн нөүтбүүк, Канон брэндийн бараа бүтээгдэхүүнүүд хамрагдана.

Хэрэглэгч зургийн аппарат, нөүтбүүкээ авч явахдаа санамсаргүй унагах, шингэн зүйл асгах, бороонд норгох, цахилгааны хэлбэлзлээс болж шатаах зэргээр гэмтэл учруулах тохиолдол их гардаг учир даатгалтай бүтээгдэхүүн ITZone-оос худалдаж авбал гал түймэр, ахуйн дэлбэрэлт, цахилгааны хэлбэлзэл, унагах, цохих, шингэн зүйл асгах, сантехник болон тээвэрлэлтийн үеийн бүх эрсдлийг Монгол Даатгал компани нэг жилийн хугацаанд 100 хувь хариуцан, бүтээгдэхүүнийг засварлах, эсвэл шинээр сольж өгөх зардлыг гаргах юм.