М-Си-Эс Электроникс компани нь 2008 онд Монголдоо импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох өндөр чанар бүхий компьютер үйлдвэрлэх зорилготойгоор Могул компьютерийн үйлдвэрийг брэнд компьютер үйлдвэрлэлийн олон улсын стандартын дагуу барьж байгуулав.
Могул компьютерийн үйлдвэр нь жилд 26 мянган компьютер үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд технологийн горим бүхий угсралтын 5 дамжлага, үйлдвэрлэлийн өмнөх туршилт, нийцлийн лаборатори, үйлдвэрлийн дараах чанар хяналтын гэсэн лабориторуудаас бүрддэг.
Могул компьютер бүр Intel, Microsoft зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн хамгийн сайн эд анги, програм хангамжтайгаар бүхий л процесс нь бүрэн автоматжсан, чанарын хяналт, технологийн горим бүхий үйлдвэрлэлийн шат дамжлагуудаар дамжин, лабораторид тестлэгдэн гардаг тул хүний хүчин зүйлээс хамаарсан аливаа алдаа, дутагдлыг бүрэн арилгаж чадсан, түүнийгээ баталгаажуулсан 3 жилийн үйлдвэрийн баталгаат хугацаатайгаар хэрэглэгчдэд хүрч байна.
Худалдаанд гараад төдийлөн удаагүй ч хэрэглэгчдийн таашаалыг хүртэж Могул компьютерийн үйлдвэр нь мэдээлэл, технологийн ICT Expo үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг хөрөнгө оруулагч” өргөмжлөл хүртэж, хувь хүн болоод монгол улсын төр засгийн, боловсролын байгууллагууд олноор захиалан авч хэрэглэж байна. Могул компьютерууд нь монгол үсгийн хэвлэлтэй keyboard-тай, загвар дизайн сайтай, импортын брэнд компьютеруудыг бодвол үзүүлэлт өндөр ч үнэ хямд, ашиглалтын болон аюулгүй ажиллагааны зааврууд, програм хангамжийг дахин сэргээх Recovery систем зэрэг нь бүгд монгол хэл дээр тул хэрэглэгчдэд хэрэглэхэд ихээхэн хялбар юм.




