М-Си-Эс Электроникс компани нь чанар үзүүлэлтээрээ дэлхийд танигдсан брэнд компьютер, тоног төхөөрөмж, дагалдах бараа бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчиддээ хүргэхдээ бүтээгдэхүүнээ баталгаат хугацаатай олгодог. Энэхүү баталгаат хугацаа нь уг бараанд тухайн хугацааны турш үйлдвэрийн ямар нэгэн гэмтэл, доголдол илэрвэл хэрэглэгчээс нэмэлт төлбөр гаргалгүйгээр байгууллага зардлаараа түргэн хугацаанд, шуурхай засварлан, эсвэл сольж өгнө гэсэн баталгаа юм.
Баталгаат хугацааг нийлүүлэгчээс олгодог хугацааг үндэслэн гаргадаг ба хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан гэмтэл үүнд хамаардаггүй. Хэрэглэгч тухайн борлуулагч компанийг борлуулалтын өмнө амласан хугацаандаа баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх чадвартай эсэхийг компанийн нэр хүндээс гадна албан ёсны засвар үйлчилгээний багтай эсэх, бараа буцаах журам, процесс нь тодорхой эсэх зэргээр үнэлэх боломжтой.
М-Си-Эс Электроникс компани нь брэнд компьютер үйлдвэрлэлийн олон улсын стандартын дагуу шинээр барьж байгуулсан өөрийн Могул компьютерийн үйлдвэрт үйлдвэрлэн гаргаж буй Могул компьютерууддаа 3 жилийн баталгаат хугацааг олгож байгаа ба энэ нь тухайн бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт нийцсэн, импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг бататгаж байгаа болно.
| Брэнд | Бараа бүтээгдэхүүний төрөл | Баталгааны хугацаа |
| DELL | Дэлгэц | 3 жил |
| Компьютер | 3 жил | |
| Latitude загварын нөүтбүүк | 3 жил | |
| Vostro загварын нөүтбүүк | 1 жил | |
| Inspiron загварын нөүтбүүк | 1 жил | |
| Принтер | 6 сар | |
| Проектор | 6 сар | |
| Тог баригч | 6 сар | |
| HP | Компьютер | 1 жил |
| Принтер | 6 сар | |
| Дэлгэц | 1 жил | |
| Нөүтбүүк | 1 жил | |
| Сканнер | 6 сар | |
| Acer | Компьютер | 1 жил |
| Нөүтбүүк | 1 жил | |
| Дэлгэц | 1 жил | |
| Sony | Дуу хураагч | 6 сар |
| Компьютер | 1 жил | |
| Нөүтбүүк | 1 жил | |
| Чихэвч | 6 сар | |
| Гар | 6 сар | |
| Хулгана | 6 сар | |
| Алсын удирдлага | 6 сар | |
| Вэб камер | 6 сар | |
| Чанга яригч | 6 сар | |
| Canon | Зургийн аппарат | 1 жил |
| Видео камер | 1 жил | |
| Принтер | 6 сар | |
| Хувилагч | 1 жил | |
| Линз | 6 сар | |
| Проектор | 6 сар | |
| Дуран | 6 сар | |
| Скайнер | 6 сар | |
| Samsung | Принтер | 6 сар |
| Видео камер | 1 жил | |
| Зургийн аппарат | 1 жил | |
| Дэлгэц | 6 сар | |
| МР3 тоглуулагч | 6 сар | |
| Гар утас | 1 жил | |
| Transcend | Зөөврийн хатуу диск | 6 сар |
| Флэш карт | 6 сар | |
| Флэш карт уншигч | 6 сар | |
| МР3 тоглуулагч | 6 сар | |
| Дижитал зургийн жааз | 6 сар | |
| Opti | Тог баригч | 6 сар |
| Mogul | Дэлгэц | 3 жил |
| Компьютер | 3 жил | |
| Нөүтбүүк | 1 жил | |
| Телевиз | 2 жил | |
| Гар | 6 сар | |
| Хулгана | 6 сар |


