Мэдээллийн технологийн цогц шийдлийг нийлүүлэгч
М-Си-Эс Электроникс ХХК нь 1997 онд компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор анх байгуулагдсан М-Си-Эс Группын салбар компани юм. Эдүгээ компьютерийн худалдаа, засвар үйлчилгээнээс эхлээд хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээлэл, холбооны технологийн дэд бүтцийг иж бүрнээр нь шийдэл болгон нэг цэгээс хүргэн ажилладаг, салбартаа тэргүүлэгч, мэдээллийн технологийн зах зээлийн 30 хувийг дангаар эзэмшдэг Монголын анхны систем интегратор компани болтлоо хөгжөөд байна.
Бид “Мэдээлэл холбооны технологийн дэвшилтэт шийдлээр сайн сайхан амьдралыг бий болгоно” гэсэн эрхэм зорилготойгоор хэрэглэгч төвт бодлого баримтлан ажилладаг ба нийт ажиллагсдын 54 хувь нь мэргэшсэн инженер, техник үйлчилгээний ажилтан болон програмистууд, инженерүүдийн 35 хувь нь Microsoft, Oracle, CISCO, Dell, Canon, HP, Samsung зэрэг компаниудын албан ёсны сертификат бүхий техник засвар, үйлчилгээний инженерүүдээс бүрдэн ажилладаг.
Тус компани нь мэдээллийн технологийн салбарт 15 жилийн турш амжилтттай үйл ажиллагаа явуулахдаа хувь хүн, албан байгууллага төдийгүй улс орон, нийгэм эдийн засгийг бүхэлд нь хамарсан улс орны хөгжил дэвшлийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсний зэрэгцээ монголын мэдээллийн технологийн салбарыг дэлхийн түвшинд гаргах, олон улсад өрсөлдөхүйц Монгол брэнд бий болгох зорилгоор “Могул” компьютер, ”Эрдмийн Түлхүүр” сургуулийн цахим удирдлагын систем, “Green ERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем зэрэг мэдээллийн технологийн үндэсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэн, зах зээлд танилцуулаад байна.
БИЗНЕСИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
| Компьютер, Бизнес тоног төхөөрөмжийн газар | Техникс туслалцаа, угсралт үйлдвэрлэлийн газар | Сансрын интернэт, өгөгдөл холбооноы газар | Систем интеграцчлал,Програм хангамжийн газар |
|
ITZONE компьютерийн их дэлгүүр Байгууллага хариуцсан борлуулалтын баг |
Могул Компьютерийн үйлдвэр Доктор Компьютер техник туслалцаа, засвар үйлчилгээ |
Сансарын өндөр хурдны интернэт VPN |
Програм хангамж хөгжүүлэлт Систем интеграци ERP төсөл |
БИЗНЕСИЙН ТҮНШҮҮД



