Энд дурьдагдсан мэдээллийн нууцлалын бодлого гэдэгт М-Си-Эс Электроникс компани, түүний салбарууд болох http://www.itzone.mn/ онлайн дэлгүүр болон ITZone сүлжээ дэлгүүрүүдэд бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцлүүдийг тусгасан болно.
Энэхүү Мэдээллийн нууцлалын нөхцлүүд нь манай www.itzone.mn сайт дотор байрлах гуравдагч байгууллагын вэб сайт, тэдний линкүүдэд хамаарахгүй болно. Хэрвээ та манай сайтаар дамжин өөр вэб сайт руу орж, тэнд бүртгэлийн мэдээллээ оруулсан бол энэ нь манай байгууллагын Мэдээллийн нууцлалын нөхцөлд хамаарахгүй болно.
АГУУЛГА:
¬ ITZone-д бүртгүүлэх мэдээлэл
¬ Таны хувийн мэдээллийн ашиглалт
¬ Гуравдагч этгээдээс ITZone-д ирүүлсэн таны тухай мэдээлэл
¬ Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулах нөхцөл
¬ Таны хувийн мэдээллийн аюулгүй байдал
¬ Мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлууд
¬ Мэдээллийн нууцлалын нөхцөлд орох өөрчлөлтүүд
ITZONE-Д БҮРТГҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ
Таны ITZone сүлжээ дэлгүүртэй хийх харилцааны нэгэн хэлбэр болгож бид дараах мэдээллийг бүртгэж авна:
- Таны овог нэр
- Мэйл хаяг
- Утасны дугаар
- Яаралтай үед холбогдох утасны дугаар
- Иргэний үнэмлэх/Гадаад паспортын дугаар
- Регистрийн дугаар
- Гэрийн хаяг
ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АШИГЛАЛТ
Таньтай холбоотой мэдээллүүдийг бид зөвхөн доорхи зорилгоор ашиглана.
- Таны авахыг хүссэн захиалга, үйлчилгээ болон мэдээллийг хүргэх
- Онлайн захиалгыг хүргэх
- Бүтээгдэхүүнийг хүргэж өгөх
- Үнэнч хэрэглэгчийн онооны системд хамруулах
- Хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх
- Шинэ бараа, үйлчилгээг санал болгох
- Борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх
- Мэдээллийн нууцлалын нөхцөлд тусгагдсан бусад бизнесийн зорилгоор
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭС ITZONE-Д ИРҮҮЛСЭН ТАНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Найз нөхөд, гэр бүлийнхнээс ирүүлсэн мэдээлэл:
Хэрвээ та бидэнд бусад хүний тухай, эсвэл хэн нэгэн бидэнд таны тухай мэдээллийг өгвөл, бид тэрхүү мэдээллийг хадгалж зөвхөн өгөгдсөн зорилгынх нь дагуу ашиглах болно. Жишээлбэл: Хэрвээ та найзынхаа хүргэлтийн хаяг, нэр, утасны дугаарыг бидэнд өгч бараа хүргүүлэх, манай сурталчилгааны и-мэйлийг тэдэн рүү илгээх зэргээр мэдээллийг өгвөл бид зөвхөн тэрхүү зорилгоор уг мэдээллийг ашиглах болно.
ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГЛУУЛАХ НӨХЦӨЛ
ITZone дор дурьдсанаас бусад нөхцөлд таны тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй.
- Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор банкуудад дамжуулах
- Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дамжуулах
Луйврын Гүйлгээ
Луйврын гүйлгээ гэдэг нь бусдын зээлийн, цалингийн, харилцах картыг ашиглан худалдан авалт хийх, бусдын картын нууц дугаарыг хууль бусаар олшруулан авч худалдан авалт хийх, алдагдсан, хаягдсан картыг ашиглан худалдан авалт хийх зэргээр тухайн карт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн бүх төрлийн гүйлгээг хэлнэ.
Гуравдагч байгууллагуудад дамжуулсан таны тухай мэдээлэл зөвхөн өгөгдсөн зорилгын дагуу ашиглагдах бөгөөд тэд манай Мэдээллийн Нууцлалын нөхцлийг дагах үүрэг хүлээнэ.
Зарим тохиолдолд, шүүхийн шийдвэрийг үндэслэн засгийн газрын мөрдлөг, цагдаагийн байгууллага зэрэг газруудад хууль бус үйлдэл хийн, эрэн сурвалжлагдаж байгаа хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасны дагуу гаргаж өгнө. Мөн бид таны хувийн мэдээллийг дамжуулах нь бусдын болон бидний эрх, эд хөрөнгө болон аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мэдээллийг дамжуулна.
Мөн хэрвээ та манай блог, чат, аливаа бүтээгдэхүүн дээр үлдээсэн сэтгэгдэл зэрэг олон нийтэд зориулсан талбаруудад хувийн холбогдолтой мэдээллүүдээ оруулбал бусад хүмүүс түүнийг ашиглан таньд ямар нэгэн хяналтгүйгээр мэйл явуулах боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас та олон нийтэд зориулсан талбарт оруулсан хувийн мэдээллийнхээ эрсдлийг өөрөө хүлээх болно.
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛЭХ
ITZone-д бүртгүүлсэн таны мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай бөгөөд хэрвээ таны нэр, утас, хаяг, мэйл хаяг өөрчлөгдвөл та доорхи аргаар шинэчлэх боломжтой:
- Хэрвээ та www.itzone.mn сайтад бүртгэлтэй бол онлайнаар өөрийн бүртгэл рүү нэвтэрч, мэдээллээ шинэчлэнэ.
- Хэрэглэгчтэй харилцах албаны утас 312424 рүү утасдаж бүртгэлээ шинэчлэх
- ITZone сүлжээ дэлгүүрүүдийн салбараар зочилж, бүртгэлээ шинэчлэх
- crm@mcs.mn хаяг руу мэйл бичиж өөрчлүүлэх /хэрвээ та мэйлээр бүртгэлээ шинэчлүүлэхийг хүсч байгаа бол одоо байгаа бүртгэлийн мэдээллээ бичээд, солиулахыг хүсч байгаа мэдээллээ давхар явуулах хэрэгтэй/
ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Таньтай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид бүртгэлийн баазыг байнга хамгаалалттай байлгаж, тодорхой ашиглах шаардлагатай хүмүүсээс бусад хүмүүсийн нэвтрэх эрхийг хязгаарлаж өгсөн байдаг.
Онлайнаар хийгдэх таны гүйлгээ, дансны дугаарын аюулгүй байдлыг хангах үүднээс Худалдаа Хөгжлийн Банкны Verified by Visa онлайн худалдааны систем дээр гүйлгээ хийгдэх тул ямар ч аюулгүй.
- Харин та төлбөрөө аль болох хурдан гүйцэтгэх хэрэгтэй /ингэснээр таны картын мэдээллийн аюулгүй байдал маш өндөр түвшинд хангагдах болно/
- Интернэт холболтоо салгахгүй байх хэрэгтэй
МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУД
Хэрвээ танд манай байгууллагын Мэдээллийн нууцлалын нөхцлийн талаар санал, гомдол байгаа, эсвэл таньтай холбогдолтой мэдээлэл бусдад алдагдсан буюу алдагдсан байх магадлалтай гэж үзсэн тохиолдолд та манай Хэрэглэгчтэй харилцах албаны менежер рүү дараах аргуудын тусламжтай холбогдох боломжтой. Бид ажлын 5 хоногийн дотор хариу хэлэх болно.
1. Хэрэглэгчтэй харилцах албаны 312424 утсаар холбогдох
2. crm@mcs.mn хаяг руу мэйл бичих
МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫН НӨХЦӨЛД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
ITZone дэлгүүр болон М-Си-Эс Электроникс ХХК-ны хамт олон хэрэглэгч та бүхэнд хүргэх үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын төлөө ажилладаг учраас Мэдээллийн нууцлалын нөхцлийг байнга өөрчлөн сайжруулж байх болно.


