Ай Ти Зон компани Олон Улсын Чанарын Удирдлагын ISO 9001:2015 Сертификат гардан авлаа

Нийтэлсэн: 2018.07.03 | |

Мэдээллийн Технологийн салбар бол бусад салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байдаг хамгийн чухал салбар. Ай Ти Зон компани энэхүү салбартаа манлайлж, мэдээлэл технологийн  үйлчилгээ, Суурилуулалт, Инженеринг, Систем интеграцчлал, програм хангамж зохион бүтээх гэх мэт бүх үйл ажиллагаандаа ОУ-ын Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг ханган ажилладаг.

Чанар, стандарт, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд дараагийн шинэчлэгдсэн стандартыг 2018-2021 он хүртэл дахин хангаж, Шинэчлэгдсэн ISO 9001:2015 сертификатаа гардан авлаа.

Энэхүү Олон Улсын Чанарын удирдлага нь тухайн компанийн Эрхэм зорилго, алсын хараа, Компанийн баримталдаг зарчмаас эхлэн бүх ажлын процесс, ажил гүйцэтгэх чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамж зэргийг хамруулан ойлгодог байна.

Бид Мэдээллийн Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдгийн хувьд урт хугацааны төслүүд, Инженерийн зураг, суурилуулалт, найдвартай ажиллагаан дээр илүүтэй анхаарснаараа ISO 9001:2015 чанарыг хангаж чадсан. Найдвартай, мэргэжлийн инженерингээрээ бид таныг Дижитал шилжилт рүү хөтөлж, Амжилтаа хурдасгахад тань туслах болно.

 

Үндсэн цэс