Мэдээллийн Аюулгүй Байдал Deep Learning технологитой нэгдлээ

Нийтэлсэн: 2018.05.29 | |

Дэлхий даяар цахим шилжилт явагдаж, технологийн болон бизнесийн орчинд маш их өөрчлөлт орж байгааг бид өдөр тутам харж байна.  Монголд л гэхэд өнгөрсөн онд 80 гаруй Ransomware халдлага гарч, Ай Ти Зон компанийн инженерүүд тэдгээрийн 20 гаруй кэйс дээр ажилласан тохиолдол гарсан. Мэдээж хэрэг энэ олон төрлийн халдлага, цахим аюулууд бий болж буй тохиолдолд “Хамгаалалтын шийдлүүд” буюу Security хөгжиж, дараа дараагийн үе рүү хөгжиж байдаг.

 Жишээ нь: Компаниуд Cloud шийдэл маш ихээр ашигладаг болсон бол түүнд нь тохирсон Cloud Security хөгжиж, Мобайл технологи, гар утасны хэрэглээ өсөж байгаа тул Mobile Security гэх мэт тохирох инновациуд гарч байна.

Саяхан  Ай Ти Зон компани мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтын SOPHOS компанийн албан ёсны дистрибьютер болсон. Бидний санал болгож буй Мэдээллийн Аюулгүй байдлын шийдэл нь Proactive гэдгээрээ ялгаатай. Өмнө нь байсан EPP хамгаалалт  нь аюулын сануулга илгээдэг байсан бол одоо SOPHOS EPP  шийдэл нь аюулыг таниад зогсохгүй түүний эсрэг арга хэмжээг өөрөө тохируулан авдаг болсон гэж ойлгож болно.

Энэхүү шийдлийг танилцуулахаар Ай Ти Зон компанийн Мэдээллийн Аюулгүй Байдлын инженер мэргэжилтнүүд болон SOPHOS компанийн мэргэжилтнүүд хамтран өнгөрсөн долоо хоногт “Upgrade Your Security” сургалт, воркшоп зохион байгууллаа.

Энэхүү сургалт дээр яригдсан шинэ шийдэл болох SOPHOS EPP нь гэхэд Deep Learning буюу өгөгдөлд тулгуурлан өөрөө суралцдаг хамгаалалтын шийдэл бөгөөд дээр дурдсанчлан илүү хурдтай оновчтой хариу үйлдлээр халдлагыг зогсоодог гэдгээрээ шинэ үеийн төлөөлөл болсон байна.

“Upgrade Your Security” арга хэмжээний пресентаци татах бол энд дарж хүсэлтээ илгээнэ үү.

Үндсэн цэс