АЮУЛГҮЙ ATM - Таны дансыг хамгаална

Нийтэлсэн: 2018.04.29 | |

Хотын булан бүрт та бидний хэрэглээнд зориулан тавьсан ATM-үүд бидний амьдралын нэг хэсэг болсон байдаг. Гэвч Европын орнуудын нэгэн судалгаанд ATM дээрэм, ATM-ээс картны болон дансны мэдээллийг хулгайлах гэмт хэргүүд 13%-р өссөн дүн гарсан байдаг. (Эх сурвалж)

Технологи, инноваци, мэргэшсэн инженерүүдийн шийдлүүдийн гайхамшгаар ATM-ээс үүсэлтэй гэмт хэргээс сэргийлэх энгийн бөгөөд зөв шийдэл нь AXIS SURVEILLANCE SYSTEM  буюу ухаалаг хяналтын камерын систем суулгах аж. Энэхүү хяналтын камерын суулгаснаар ATM-р үйлчлүүлэгсдийн царай, ойр орчмын дүрсэнд анализ хийснээр эрсдлээс сэргийлдэг.

Жишээ нь: Гэмт хэрэгтэн өөр дансаар өөр өөр ATM-үүдэд дарааллан мөнгө завших тохиолдолд хяналтын камерын “царай таних” систем нь ажиллаж, үйлдэл дээр нь зогсоох боломжтой юм. Мэдээж энэ технологи нь Хяналтын камерын шинэ технологи, хэрэглэгчдийн хэрэгцээнд таарсан шийдлүүдийг инженерүүд нарийн тохируулснаар бий болдог.

Өнгөрсөн лхагва гарагт АЙ ТИ ЗОН компанийн Аюулгүй байдал Автоматжуулалтын инженер, мэргэжилтнүүд дэлхийн №1 AXIS Surveillance системийг танилцуулж, эрсдэл, гэмт хэргээс сэргийлэх технологийн шийдлийг танилцууллаа. Энэ нь монгол инженерүүд бид технологийн ухаалаг шийдлээр аюулгүй, гэмт хэрэггүй орчноос хамгаалахад мэдэж байх ёстой зайлшгүй зүйл юм.

Цахим орчин улам их дэлгэрч буй энэ үед бид аливаа технологийн бүхий л шийдлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж байж эргээд эрсдэл, зардлаас өөрсдийгөө хамгаалах том хөрөнгө оруулалт болдог аж.

Аюулгүй байдлын автоматжуулалтын мэргэжилтэнтэй холбогдох бол энд дарж мейл илгээнэ үү

Үндсэн цэс