Big Data Workshop зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2018.04.09 | |

Oracle компанийн албан ёсны төлөөлөгч

Oracle компанийн албан ёсны төлөөлөгч

Oracle компанийн албан ёсны төлөөлөгч

 

Ай Ти Зон компаниас өгөгдөл болон дата центерийн технологийн шийдлүүдийн талаар сургалт, workshop-уудыг зохион байгуулдаг билээ. Өгөгдлийн үнэ цэнийг бий болгохын тулд бид нэн түрүүнд өгөгдлөө цэгцэлж, түүнээс үр дүн гаргах хэрэгцээтэй байдаг билээ. Тэр ч утгаараа энэ удаагийн арга хэмжээндээ  Big Data Workshop буюу үүлэн орон зайд өгөгдөл хадгалах, түүн дээрээ анализ хийх Oracle-Big data Cloud Service-ийн талаар онцлон танилцууллаа.

Big Data Cloud Service нь өгөгдлийг маш цэгцтэй байдлаар нэгтгэн, нэг үүлэн аккаунтад хадгалах гол зорилготой. Мэдээж хэрэг Мэдээллийн Аюулгүй байдал, админы ажиллах програм хангамж, бүтээмж, анализ хийх дагалдах шинж чанаруудыг өөртөө нэгтгэсэн байдаг. Мөн их өгөгдлийн системийг ашиглах, цэгцтэйгээр цугларсан их өгөгдөл дээр анализ хийж, бизнесийн үр ашигтай тайлангуудыг гарган авах талаар бэлэн өгөгдөл дээр мэргэжилтнүүдээр дамжуулан дадлага, туршилтыг багаар ажиллан хийлээ.

Big Data Cloud Service нь Hadoop, Spark, Kafka гэх мэт автоматжуулалтын систем, Embedded Edge Nodes, сторейж, мэдээллийн аюулгүй байдлын бүрэн шийдэлтэйгээ хамтатган ашиглах, Big Data SQL Cloud Service-рүү өргөтгөн ашиглах боломжтойгоороо давуу талтай байдаг аж.

Дараагийн сургалтад хамрагдахыг хүсвэл энд дарна уу

Үндсэн цэс