АЙ ТИ ЗОН
ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР

Орчин үед байгууллага нь мэдээллийн технологийн зөв бодлого баримтлан, оновчтой шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр, хөгжлийн шинэ шатанд гарч бүтээмжээ дээшлүүлдэг болсон. Бид аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон мэдээллийн технологийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлагад ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч урт хугацааны найдвартай түнш нь байхыг эрмэлзэн компанийнхаа уриа үгийг
“Таны амжилтын хурдасгуур” хэмээн тодорхойллоо.

Компанийн тухай

Ай Ти Зон компани нь 1997 онд компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор анх байгуулагдаж, эдүгээ "Систем интеграцчлал", "Програм хангамж", "Компьютер бизнес тоног төхөөрөмж", "Мэдээллийн технологийн үйлчилгээ" гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэдээллийн технологийн нийт зах зээлийн 30 орчим хувийг эзэлдэг үндэсний хэмжээний компани болоод байна. Нийт 230 гаруй ажиллагсадтайгаас 70 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Microsoft, Oracle, Cisco, Dell, Canon, HP зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерууд ажиллаж байна.

Ай Ти Зон компани нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүн импортлогчоос зохион бүтээгч, үйлдвэрлэгч, систем интеграцчлалын цогц шийдлийг нийлүүлэгч болон тасралтгүй хөгжиж, “Green ERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, цахим засаглалын төслүүд, ухаалаг барилгын систем, үйлдвэрлэлийн болон уул уурхайн автоматжуулалтын систем зэрэг өндөр чанартай, үндэсний мэдээллийн технологийн 100 гаруй бүтээгдэхүүн, шийдлүүдийг зах зээлд танилцуулаад байна. Ай Ти Зон компани нь 2014 онд нийт 51 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 6,7 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлж, 30 орчим ажлын байрыг шинээр бий болгосон Монголын “ТОП-100 аж ахуй нэгж” байгууллага юм.

Бизнесийн үндсэн чиглэл

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛ, АВТОМАТЖУУЛАЛТ

Өндөр технологийн мэдээлэл, холбооны технологийн цогц шийдлүүд нь бие даасан олон тооны дэд систем, програм хангамж, тоног төхөөрөмж, сүлжээ дэд бүтэц гээд нарийн хэсгүүдийн нэгдлээс бүрддэг...

ПРОГРАМ ХАНГАМЖ, БИЗНЕС АВТОМАТЖУУЛАЛТ

Ай Ти Зон компани нь Microsoft, Oracle, Sun Solaris, VMware, Symantec зэрэг дэлхийн шилдэг програм хангамж үйлдвэрлэгчдийн албан ёсны сертификат бүхий мэргэшсэн 50 гаруй програмистуудтай. ...

МТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Ай Ти Зон компани нь дэлхийд тэргүүлэгч Canon, Dell, Lenovo, Mogul зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер бөгөөд эдгээр шилдэг брэндүүдийн баталгаат...

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэглэгч байгууллагынхаа мэдээллийн аюулгүй байдал, технологийн өргөтгөл, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, хариуцсан ...

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагчид, хамтрагчид, анд найз нараа,

Та бүхэнтэйгээ цахим хуудсаараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ жил бидний хувьд өнгөрсөн 20 жилийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэсэн, ирэх 20 жилдээ юу хийж бүтээх тухай хэлэлцэж ярилцсан түүхэн он жил тохиож байна. Энэ завшааныг ашиглан өнөөг хүртэл үргэлж бидэнд итгэл хүлээлгэж, урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье! “Таны Амжилтыг Хурдасгах” эрхэм зорилгын дор нэгдсэн манай хамт олны өдөр тутмын үйл ажиллагаа нь технологийн дэвшил ашиглан таны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй, найдвартай байлгах, бүтээмжийг дээшлүүлэх, зардлыг бууруулах, үндсэн бизнестээ илүү анхаарал хандуулах боломжийг олгоход чиглэгддэг билээ. Бид энэхүү зорилгоо нэр төртэй биелүүлэхийн тулд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал бүрийг анхааралтай сонсож, хамгийн зөв шийдлийг нь олж хүргэхийг эрмэлзэж, та бүхний өмнө хариуцлагатай, найдвартай түнш нь байхыг хичээн ажиллаж байна.

Бид дэлхий ертөнц аж үйлдвэрийн 4-р хувьсгал буюу цахим эрин үе рүү шилжиж буй нэн сонирхолтой үед ажиллаж, амьдарч байна. Цахим хувьсгалын гадна хэн ч үлдэх боломжгүй болж байгаа энэ үед бид мэдээллийн технологийн компанийн хувьд онцгой үүргээ ухамсарлан, цаашид та бүхний итгэлт түнш, найдвартай хамтрагч нь байхын тулд өөрсдийгөө байнга хөгжүүлж, дэлхий дахинаа шинэ тутам гарч буй технологийн шийдлүүдийг хамгийн түрүүнд дотоодын зах зээлд танилцуулах, мөн өөрсдийн боловсруулж, зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ байнга хөгжүүлж, сайжруулж та бүхэнд өгөх үнэ цэнийг улам нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдгээ үүгээр амлаж байна.

Нөхцөл шалтгаант, хэрэглээний зах зээлээс инноваци, бизнес загварчлалын өрсөлдөөнт зах зээл рүү шилжиж буй энэ нийгэмд мэдээллийн технологийн хэрэглээ, гүйцэтгэх үүрэг, хэрэглэгчдийн чиг хандлага урьд өмнөхөөсөө тэс өөр болжээ. Ялангуяа 35-аас доош насны шинэ гарч ирж буй залуу үеийн хувьд технологийн хэрэглээгүй амьдралын хэв маягийг төсөөлөхийн аргагүй болжээ. Cloud, Mobile, BigData, Social, AI, VR/AR, Drone, Fintech гээд шинэ технологийн чиг хандлага, ойлголтууд нь аль хэдийн бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, бизнесийн шинэ боломж, хөгжил дэвшлүүдийг нээсээр байна. Таны өсөн нэмэгдэж буй мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэгцээ, шаардлага, хүлээлтэнд хүрч ажиллах өндөр мэргэжлийн ур чадвартай, туршлагатай, тогтвортой, урт хугацаанд хариуцлага хүлээж чадах, шинэ шинэлэг, нягт багийн ажиллагаатай, халуун дулаан, найрсаг үйлчилгээтэй Ай Ти Зон компанийн хамт олон ямагт бэлэн байгааг дуулгахад таатай байна.

Та бүхний амжилтаар бидний амжилт хэмжигдэнэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай!


Гүнээ хүндэтгэсэн,


У. Наранбаатар
Гүйцэтгэх захирал

Манай хүний нөөц

230+

Нийт ажиллагсдын тоо

29+

Ажиллагсдын дундаж нас

10+

Ажилласан дундаж
хугацаа жилээр

70%

Инженер, програмистууд

100+

Ажиллагсдын албан ёсны сертификатууд

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Үндсэн цэс